|

Хатан хаан II Елизабетын нас барсан шалтгаан ил боллоо

96 насандаа таалал төгссөн Их Британийн хатан хаан II Элизабетын нас барсны гэрчилгээг Шотландын үндэсний бүртгэлийн газраас гаргажээ.

Түүний нас барсны гэрчилгээнд хатан хаан II Элизабетын үхлийн шалтгааныг “өндөр наслалт” байсан хэмээн тэмдэглэсэн байна.

Уг шалтгааныг маш цөөн онцгой тохиолдолд тодорхойлдог аж. Тухайлбал, Мэргэшсэн эмч хэн нэгнийг удаан хугацаанд биечлэн асарч байх үед иргэний биеийн байдал аажмаар дордож, үхэлд хүргэж болзошгүй өвчин, гэмтэл илрээгүй байхад нас барсан үед ийн тодорхойлдог байна.

Хаан ширээнд 70 жил суусан Хатан хаан II Элизабет есдүгээр сарын 8-ны 15:10 цагт Шотландын Балморал шилтгээнд нас барсан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments