|

ЭЦА: Хил дамнан худалдаалагдсан таван эмэгтэйг Турк, Сингапур зэрэг улсууд руу гаргасан байж болзошгүй

Монгол охидын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт оруулдаг байж болзошгүй, мөн таван охиныг хил дамжуулан худалдсан гэх Сингапурын иргэний талаар ЭЦА-наас мэдээлэл өгч байна.

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр, “Сэжигтэй этгээдийг 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлаас баривчилж, хэргийн газрын үзлэгээр гар утас, зөөврийн компьютер, Ipad, зөөврийн хатуу диск, мэмори карт, флаш диск зэргийг тус тус хураан авч, файлуудад үзлэг хийж, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. 

Мөн хил дамнан худалдаалагдсан байж болзошгүй таван эмэгтэй талаар мэдээлэл өгөхөд эдгээр иргэд Монгол Улсаас виз шаардахгүй Турк, Сингапур зэрэг улсууд руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Анхааруулж хэлэхэд монгол охид гадаадын иргэд рүү өөрсдөө уулзах зорилгоор чат бичих тохиолдлууд их байна. Тиймээс анхааралтай байж, уулзаж байгаа хүнээ ямар хүн болохыг сайтар судлахыг анхааруулж байна. 1984-1993 оны хооронд төрсөн охид энэ хэргийн хохирогч болоод байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *