Архангай аймгийн ИТХ хуралдаж, Засаг даргаа огцруулахаар шийдвэрлэжээ

Архангай аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан энэ сарын 29-н буюу өчигдөр 14.00 цагт товлогдсон ч Ардчилсан намын бүлэг ирц бүрдүүлэхгүй хойшлуулсан байна.

Улмаар хуралдааныг өнгөрсөн шөнө 02.15 цагт 100 хувийн ирцтэйгээр эхлүүлжээ. Хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож огцруулах саналыг АН-ын 14 төлөөлөгч хуралдаанд оруулсан юм.

Тухайн санал төлөөлөгчдийн 56,4 хувийн саналаар дэмжигдэж, Засаг даргыг огцруулахыг Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *