|

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн “хавиргатай” тоглолт

Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойрогтоо ажиллах үеэрээ нутгийн иргэдээ хавиргаар дайлан, “Тогоруутай нуур” хэмээх нийтийн дууг дуулж өгсөн бичлэг цахим сүлжээнд нийтлэгдээд буй.

Тус бичлэгийг үзсэн иргэд өөр өөрсдийнхөөрөө дүгнэж “Ганц ширээ олоод тавьчихгүй”, “Тойрогтоо ажил хийх гэж очсон юм уу, урлагийн тоглолт хийх гэж очоо юу”, “хаана ч байхгүй хоолтой тоглолт болжээ” гэх мэтээр сэтгэгдлээ хуваалцаж байна. Юутай ч тойргийнхоо иргэдийг дайлж, өөрийн биеэр дуу дуулж өгсөн нь зохион байгуулалт тааруу ч цаад санаандаа хүндэтгэсэн өнгө аястай байх гэж найдъя.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *