“БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш нэг хоногийн дотор PCR шинжилгээ өгөх журам маргаашаас цуцлагдана”

“2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашаас эхлэн БНСУ-д нэвтэрч буй бүхий л дотоод болон гадаадын иргэд хил нэвтэрснээс хойш нэг хоногийн дотор коронавируст халдварын PCR шинжилгээ өгөх журам цуцлагдана.

Эрсдэл өндөртэй коронавирусийн шинэ хувилбар үүсэх зэргээр хилийн хорио цээрийн журмыг дахин чангатгах шаардлага үүссэн тохиолдолд уг журмыг сэргээж болзошгүй”-г Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ-наас мэдээллээ.

Тус улсын хилээр нэвтэрснээс хойш гурав хоногийн дотор дотоодын болон тус улсад урт хугацаанд оршин сууж буй гадаадын иргэд харьяа Эрүүл мэндийн төвд коронавирусийн шинжилгээг сайн дурын үндсэн дээр үнэ төлбөргүй өгөх боломжтой.Түүнчлэн хилээр нэвтэрч буй гадаад болон дотоодын иргэд Q code олгох системд хилээр нэвтрэхээс өмнө холбогдох хувийн мэдээлэл болон эрүүл мэндийн талаарх мэдээллээ оруулахыг зөвлөлөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *