СТАТИСТИК: Манай улсад 100-аас дээш настай 115 иргэн байна
Жил бүрийн аравдугаар сарын 1-нд Ахмадын өдөр тохиодог. Энэхүү өдөрт зориулан Үндэсний Статистикийн Хорооноос ахмадуудын талаарх тоон баримтуудыг онцолжээ.
Манай улсад энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт хүн амын 7.8 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Тэдний 59.6 хувь нь эмэгтэй, 40.4 хувь нь эрэгтэй.
2021 оны эцэст нийт 427,809 хүн өндөр насны тэтгэвэр, тэтгэмж авч байгаагаас 83 хувь нь Нийгмийн даатгалын сангаас, 17 хувь нь Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа юм.
Ахмадуудын боловсролын түвшнийг харвал, нийт ахмадын 16.2% нь техникийн тусгай мэргэжлийн дунд, 23% нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой бол 1.4% нь магистр ба докторын зэрэг хамгаалжээ.
Улсын хэмжээнд 100-аас дээш настай 155 иргэн байгаа бол Монголын хамгийн өндөр настан 112 настай байна.
Сонирхуулахад, аравдугаар сарын 1-нд төрсөн 1,184 ахмад иргэн бий.