Хойд солонгос богино зайн тусгалын хоёр пуужин харвалаа
Хойд Солонгос улс өнөө өглөө хоёр баллистик пуужин харвалаа. Пёньян богино зайн тусгалын хоёр пуужин харвасан болохыг Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээлжээ. Пуужингууд Японы эдийн засгийн тусгай бүсийн гадна тэнгист унасан гэж “Kyodo” агентлаг мэдээлэв. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл болон Пёньяны талаас ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Хойд Солонгос нь сүүлийн гурван сар ямар нэгэн туршил хийгээгүй боловч энэ долоо хоногт дөрвөн пуужин харваад байна. Пёньян нь улс төрийн ямар нэгэн үйл явдлыг тохиолдуулан цөмийн туршилт хийх эсвэл баллистик пуужин харвадаг. Өмнө нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камал Харрисыг Өмнөд Солонгос, Японд айлчилсан, Америкийн “USS Ronald Reagan” нисэх онгоц тээвэрлэгч хойгт ирсэн зэргийг эсэргүүцэн баллистик пуужингууд харвасан.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нь энэ 2022 он гарсаар өмнө нь байгаагүй олон удаагийн баллистик пуужингийн туршилтыг хийж байна. Тус улс нь АНУ-ын эх газарт хүрэх чадалтай баллистик пуужинтай болохыг эрмэлзэж буй.
Эх сурвалж: Bloomberg