BBC: ОХУ болон Украин улс газрын зураг дээр одоогийн байдлаар хэрхэн дүрслэгдэж байна вэ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украин улсын Донецк, Луганск, Херсон, Запорожж хэмээх 4 бүс нутгийг өөрийн улсдаа нэгтгэж буйгаа зарласан. ОХУ-ын ард иргэдийн дунд тэдэнтэй нэгдэх эсэх тухай санал хураалтыг 9 дүгээр сарын 23-27-ны хооронд зохион байгуулсан бөгөөд тэдний дийлэнх хэсэг зөвшөөрсний үр дүнд ийнхүү үйл явдал өрнөж байна.
Энэхүү санал хураалтыг Украин болон барууны улсууд ихээхэн буруушааж байгаа билээ. Мөн Украин 9-р сарын эхэн үед эргэн довтолгоог амжилттай явуулсны үр дүнд 6000 км.кв талбайг буцааж авч чаджээ. Донекц мужид орших Лайман хотод Украины зэвсэгт хүчин ОХУ-ын цэргүүдийг ялж, тус хотыг бүрэн удирдлагадаа авсан байна.
Эх сурвалж: ВВС
Б.БУЯНДОРЖ