Намрын мод тарих ажлыг эхлүүллээ
Жил бүрийн 5 болон 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жил тус өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгаль орчны сайд нарын төгөл” байгуулах санаачилгаар эхлүүллээ.
Энэ өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-ын дугуй бургас орчимд Отгонтэнгэр их сургуулийн оюутан, залуус, багш, ажилчид, БОАЖЯ-ны хамт олон улиас, халиас, шинэс зэрэг 10 төрлийн 4 мянга гаруй мод тарьжээ.
БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол нар намрын мод тарилтын нээлтэд оролцож, оюутан, залуусын хамт “Байгаль орчны сайд нарын төгөл”-д мод тарилаа.