ЭМД-ын шимтгэл төлдөг иргэд улсын эмнэлэгт жилд гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх боломжтой
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээ ЭМДҮЗ-ийн тогтоолоор зохицуулагддаг байна.
Иргэн даатгуулагч амбулаторийн амны хөндийн тусламж, үйлчилгээг улсын эмнэлэг, аймгийн болон дүүргийн нэгдсэн эмнэлэг болон төрийн өмчийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээс авах боломжтой.
ЭМД-ын сангаас жилд гурав хүртэлх шүдний цогц тусламж үйлчилгээг 100% санхүүжүүлдэг. Ингэхдээ нэг шүдний эмчилгээг 48,000 төгрөгөөр тооцдог хэмээн ЭМДЕГ-ын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Доржханд хэллээ. Өөрөөр хэлбэл ЭМД-ын шимтгэл төлдөг бол улсын эмнэлэгт гурван шүдээ үнэгүй эмчлүүлэх юм байна.
Түүнчлэн жирэмсэн эхийн хяналтын багцыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг гэв.