|

НАТО: Бүх гишүүн орон зөвшөөрч байж Украиныг элсүүлнэ

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тус эвслийн 30 гишүүн орон бүгд хүлээн зөвшөөрч байж Украиныг элсүүлнэ хэмээн мэдэгджээ.

Йенс Столтенбергийн хэлж буйгаар тус улсын газар нутаг дээр дайн өрнөж байгаа учраас шинээр элсэх хүсэлтийг нь тун нухацтай авч үзэх шаардлагатай байгаа аж. НАТО-гийн дүрмийн 5-р зүйл дээр аль нэг гишүүн орон руу гаднын дайсан халдсан тохиолдолд бусад бүх гишүүд нийлж дайсагнасан тал руу цэргийн цохилт өгнө хэмээн тусгасан байдаг. Тиймээс Украин улс НАТО-ийн бүрэлдэхүүнд элсэх хүсэлтэй байгаа аж. Хэрвээ Украин элсэж чадвал ОХУ-ын хийж буй эзлэн түрэмгийлэх дайн нь өөрөө НАТО-гийн эсрэг дайн болж, тус эвсэл бүрэн хүчээрээ оролцох эрх зүйн орчин үүсэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *