Л.Гүндалай: Би хүүхдийн мөнгөний ЭЦЭГ нь болсон хүн

Ирэх 2023 оны улсын төсвөөс хүүхдийн мөнгийг танах болсон талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Монгол улс халамжийн улс боллоо. Бүх халамжуудыг зогсооё. Ажил хийх, ажиллах хүчингүй боллоо гэх зэргээр янз бүрийн хүмүүс дураараа ярьдаг болжээ. Тэр болгонд би хариу хэлдэггүй байсан. Гэхдээ энэ удаа хүүхдийн мөнгөний асуудалд тайлбар хийхгүй бол болохгүй байна. Хүүхдийн мөнгө шиг ариун зүйл байхгүй. Өчнөөн олон гэр бүл энэ мөнгөөр чинь ар гэрээ авч явж байхад халамжийг зогсооё гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би хүүхдийн мөнгийг санаачилсан, хүүхдийн мөнгөний эцэг хүн. Монголын сая гаруй хүүхдүүд хүүхдийн мөнгөө авах эрхтэй. Тэднийг ялгаж, гадуурхах хэрэггүй. Харин ч хүүхдийн мөнгийг 200 мянга болгох хэрэгтэй” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *