“30 жилийн ужгирсан асуудлыг өнөө, маргаашдаа шийднэ гэж худлаа ярихгүй”
Нийслэлийн автозамын түгжрэлийн асуудлын талаар Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэвлэлд мэдээлэл өгөв.
Тэрээр, “Түгжрэл гэдэг бол хүн амын нягтаршилтай холбоотой асуудал. Хөдөө орон нутгаас нийслэлд түр оршин суух хүсэлтэй иргэдийн хүсэлтийг бид хүндэтгэх хэрэгтэй. Гэхдээ нийслэл хот 400-500 мянган иргэний даацтай гэдгийг санах хэрэгтэй. Хотын сайд бид хоёр нийлээд шууд энэ асуудлыг шийднэ гэхээс илүү хот хөдөөгийн тэнцвэрийг УИХ, ЗГ-тай хамтран хэлэлцэх хэрэгтэй. Түүнээс 10км зам тавиад түгжрэлийг шийднэ гэж байхгүй. 30 жилийн ужгирсан асуудлыг өнөө маргаашдаа шийднэ гэж худлаа ярьж болохгүй. Би ард түмэндээ үнэнийг хэлэх ёстой” гэжээ.