|

Т. Доржханд: Бүх хүүхэд  ялгаагүй гэж  уянгалах нь буруу 

Сангийн сайд Б. Жавхлан Монгол улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Тэрээр хүүхдийн мөнгийг 100,000 хэвээр нь үлдээж зорилтот бүлэгт олгоно. Ингэхдээ зардал нь өндөр тусаж байгаа тул өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд нь олгохоор 2023 оны төсөвт тусгажээ. Өндөр орлоготой иргэдэд олгохгүй бөгөөд 9 хувийг бүрдүүлж байгаа ба бага хувь гэж үзэж байна.

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгож төсөв хэмнэх асуудал яригдаж буй. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Т. Доржханд дараах байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Ямар ч эдийн засгийн онол дээр хүүхдийн мөнгө бол халамж. Гэтэл өнөөдөр өндөр орлоготой хүмүүсийн хүүхдүүд энэ мөнгийг авч байна.   Халамж  бол  халамжлуулах хэсэгтээ мөнгөө өгөх ёстой. Бизнесийн хэрэглэгчид, өндөр орлоготой төрийн өмчийн компаний захирлууд, дарга сайд  нар хүүхдийн мөнгө авах нь ёс зүйгүй үйлдэл. Бид хүүхдүүддээ хайртай,  бүх хүүхэд ялгаагүй гээд уянгалах нь буруу. Монгол улс ийм буруу бодлого явуулаад байвал  дампуурна.

Хүүхдийн мөнгийг орлого багатай иргэд өрхийнхөө амжиргаанд зарцуулж байгаа нь үнэн. Харин өндөр  орлоготой хэсэг нь  хүүхдийн мөнгө тоохгүй. Нөгөө талаас  хүүхдийн мөнгөө хоол хүнс, хэрэглээнд биш  архи, тамхи   зэрэг зохисгүй хэрэглээ рүү зарцуулж байгаа хэсэг байна.  Үүнийг шийдэх гарц нь  төсвөө хэмнэх. Иймд хүүхдийн мөнгийг үр дүнтэй зарцуулах бодлогоо бариад явах нь зүйтэй “ гэлээ. 

С.ДАНА

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *