Монгол Улс “Аз жаргалын индекс”-ээр 70 дугаарт жагсчээ

Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-ын Тогтвортой асуудал эрхэлсэн хорооноос “Дэлхийн аз жаргалын тайлан” судалгааг жил бүр танилцуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн хувьд Финланд улс аз жаргалын индексээрээ тэргүүлсэн бөгөөд Дани, Швейцар удаах байранд оржээ.

Харин Монгол Улс аз жаргалын индексээр 5.6 оноогоор 149 орноос 70 дугаар байранд жагссан байна. Өмнөх жилд манай улс 81 дугаарт жагсаж байсан бол энэ жил 11 байраар урагшилжээ. Харин Афганистан/149/, Зимбабве/148/, Руанда /улсууд сүүл мушгисан байна.

Улс орнуудын иргэдийн аз жаргалын түвшинг тодорхойлохдоо:

  • Дундаж наслалт
  • Нийгмийн халамж
  • Нэг хүнд ногдох ДНБ
  • Иргэний эрх чөлөө
  • Ажлын байрны баталгаа
  • Авилгын түвшин
  • Олон нийтийн санал асуулгын дүн зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан уг тайланг гаргадаг аж.

ЭХ СУРВАЛЖ: worldhappiness.report

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *