Д.Амарбаясгалан: Ачааны үнэ өндөр байгаа нь УБТЗ-тай холбоогүй
УБТЗ ХНН-ын Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал Д.Амарбаясгалан барааны үнэ нэмэгдэж байгаад тайлбар хийв.
Тэрбээр, “УБТЗ-ын тээвэртэй холбоотой зардал мөнгө 2017 оноос хойш нэмэгдээгүй. Тиймээс барааны үнэ нэмэгдээд байгаа нь МУ-ын төмөр замтай холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Манай улс руу бараа орж ирэхдээ гадаад улсын далайн боомт, төмөр замаар дамжиж орж ирж байгаа. Гадаадын тээвэрлэлтийн тарифыг яаж зохицуулах вэ гэдэгт анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй” гэв.