Ахмад Америкийн дүр эргэж ирэх үү?

Avengers: Endgame киногоор Ахмад Америк үзэгчидтэйгээ салах ёс хийж, өөрийн бамбайг дотны найз Фалконд үлдээгээд, амьдрах ёстой цаг үедээ буцан очдог. 

Ингээд Ахмад Америкын байр суурийг орлох нэгэн гарч ирснээр үзэгчид амар амгалан амьдралыг түүнд хүсээд явуулсан юм. 

Гэвч саяхан 1 дүгээр сарын эхээр жүжигчин Крис Эванс Ахмад Америкын дүрээр эргэн ирж магадгүй гэсэн шуум тархаж эхэлсэн.

Өшөө Авагчид киноноос гадна аль хэдийн өөрийн гэсэн бие даасан 3 бүрэн хэмжээний кинотой дүр тэрээр эргэн ирэлтийн тухай шуумыг үзэгч, шүтэн бишрэгч нар ч дуртай хүлээн авсан юм. 

Гэвч жүжигчин Крис Эванс уг мэдээллийг няцаасан хариу хэлсэн байна. Хэдийгээр “Эргэн ирэхгүй, Марвел кино компанитай хийсэн гэрээний хугацаа дууссан” хэмээн мэдэгдээд байсан ч үзэгчид түүнийг ингэж хэлэхээс өөр аргагүй хэмээн үзэж, хүлээлт тавихаа зогсоогоогүй юм. 

Гэвч уг мэдээллийн дагуу Марвел кино компаний захирал Кевин Фэйж “Би одоо дэгдээд байгаа ихэнх шуум ярианд үгүй гэсэн хариулт өгөх хэрэг гарах нь. Учир нь ямар ч шалтгаангүй дэгдсэн ярианууд ирээдүйд хүлээлт үүсгэж, горьтгохоос өөр ид шидгүй юм” хэмээн хариулжээ. 

Холливуудын түүхэнд найруулагч, жүжигчид аль аль нь “үгүй” хэмээн мэдэгдсэн ч нөхцөл байдал эсрэгээрээ эргэсэн тохиолдол олонтаа гарсан хэдий ч энэ тохиолдолд Крис Эванс, Кевин Фэйж нарын хариулт үнэн мөний ортой. Учир нь Ахмад Америкын дүрийг 7 кинонод бүтээнэ гэсэн гэрээ анх Крис Эванс, Кевин Фэйж нарын дунд байгуулагдсан бөгөөд Өшөө Авагчид: Эцсийн Тулаан киногоор уг тоо гүйцсэн билээ. 

Мөн түүнчлэн 3 хоногийн өмнө нээлтээ хийн, эхний анги нь цацагдаад байгаа “Фалкон ба Өвлийн Цэрэг” цувралын эхний ангийн нэр нь Амгалан Нойрсдоо Ахмадаа байсан нь энэ таамгийг улам нотлоод байгаа аж. Ямартай ч Крис Эванс дүрээрээ эргэн ирэх магадлал улам багассаар байна.

Эх Сурвалж: www.collider.com

П.Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *