АН-ын нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр болно
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал, МАН-ын нэр хүндэд халдсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 12-ны өдөр товлогдоод байсан шүүх хурал МАН-ын төлөөлөл ирээгүй буюу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын төлөөлж шүүх хуралд оролцох хүнээ томилоогүй хэмээн өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.