ОХУ-аас ирсэн 8211 иргэний 1292 нь визээ сунгуулжээ
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн сард Украинд байлдах хүчээ нэмэгдүүлэхээр бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарлаад буй. Энэхүү мэдэгдлийн дараа ОХУ-аас гадагш нисэх ихэнх нислэгийн тасалбар зарагдаж дууссан бөгөөд ОХУ-Монголын Хиагт боомтоор дамжин тус улсаас манай улс руу нэвтрэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа.
Тэгвэл дайчилгаа зарласны дараа буюу өнгөрсөн сарын 21-ний өдрөөс өчигдрийг /2022.10.04/ хүртэл ОХУ-ын 6 иргэн Алтанбулаг боомтоор орж ирсэн байна. Эдгээр иргэдийн 1292 нь визээ дахин 30 хоногоор сунгуулжээ.