Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар өнөөдөр тулалдана

МУГТ Э.Цэндбаатар олон ОУХМ Б.Чинзориг нар өнөөдөр буюу аравдугаар сарын 6-ны 13:00 цагаас Эрдэнэт хотын Хангарьд ордонд тулалдахаар болжээ.Монголын боксын шилдэг тамирчдыг тулааныг Монголын боксын холбоо шууд дамжуулна гэж мэдээллээ.

Э.Цэндбаатарын хувьд өнгөрсөн есдүгээр сард холимог тулаанч З.Шинэчагтгатай 600 сая төгрөгийн бооцоотой тулааныг -70 кг жинд хийж ялсан билээ. Гэвч одоог хүртэл шагналын мөнгөө аваагүй байгаа талаар хэвлэлд яриа өгчээ.

Харин Б.Чинзоригийн хувьд энэ жилийн Бүх ард түмний спортын наадмаар -69 кг жинд аваргалаад байсан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments