ТАЙЛАНД: Гэмт этгээд хүүхдийн цэцэрлэг рүү халдсаны улмаас 30 хүн амиа алджээ
Тайландын зүүн умард нутагт орших Нонгбуалампху мужийн хүүхдийн цэцэрлэгт хутга, буутай этгээд халдсаны улмаас 30 хүн амиа алджээ. Хохирогчдын 23 нь хүүхдүүд байсан аж.
Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна. Урьдчилсан мэдээллээр халдлага үйлдсэн этгээд цагдаагийн албанд ажиллаж байсан бөгөөд ажлаасаа чөлөөлөгдөөд удаагүй байсан гэнэ.