BBC: Химийн шинжлэх ухааны салбараас Нобелийн шагналыг хэн хүртэв
Химийн шинжлэх ухааны салбарт энэ оны Нобелийн шагналыг Каролин Бертоззи, Мортен Мелдал, Барри Шарплесс нарын эрдэм шинжилгээний ажил авчээ. Ингэснээр Бертоззи химийн салбараас Нобелийн шагнал хүртсэн наймдах эмэгтэй болсон байна. Тэдний бүтээсэн ажлын ерөнхий механизмыг нь хамгийн энгийн үгээр тайлбарлавал асар жижиг молекулын хооронд яг лего тоглоом шиг холбоо үүсгэх юм.
Жишээ нь үүнийг ашиглан хавдрын эстэй эмийг шууд холбон устгаж болох аж. Энэхүү эрдэм шинжилгээний бүтээл биоортогональ хэмээх салбарт хамаарагдах бөгөөд амьд биеийн эсүүдийн хооронд холбоо үүсэхийг судалдаг салбар юм. Тэд Нобелийн шагналыг хүртсэн эрхмүүдэд олгодогн 800.000 фунт стерлингийг хуваан авах аж.
Эх сурвалж: ВВС
Б.БУЯНДОРЖ