Б.Жавхлан: Төсөвт суухгүй ажлаар зураг төсөл нэрээр мөнгө гаргахгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Сангийн сайд Б.Жавхлан: “Ирэх жил хөрөнгө оруулалтын бодлого дээр томоохон өөрчлөлт хийж байна. Зураг төсвийн хувьд Эдийн засаг, хөгжлийн яаман дээрээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиараа түрүү жилийнхээ төлөвлөгөөг гаргаж, хөрөнгө оруулалтынхаа том зургийг гаргана. Энэ хүрээнд жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Бэлтгэл ажлыг хангах байдлаар зураг төсвийг хийнэ. Тэрнээс биш цаашид төсөвт суухгүй ажлын бэлтгэл ажлыг хангах шаардлагагүй. Яамдууд захиалгаа өгч, худалдан авах ажиллагаагаа өөрсдөө зохион байгуулна. Ийм зарчмаар ажиллана.
Төрийн сангийн мэдээлэлд тооллого, бүртгэлээ сайжруулах шаардлагатай байна Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдана” гэв.