ШУУРХАЙ: Халдварын голомттой бүсүүдэд хэсэгчилсэн ХОРИО ТОГТООХООР боллоо
Улсын онцгой комисс өнөөдөр /2021.03.22/ 18:00 цагаас хуралдаж, нийслэл хотод хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг дөнгөж сая танилцууллаа.
Халдварын тархалт өдөрт 200-аас дээш давсан тул голомттой бүсүүдэд хэсэгчилсэн хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.
Шадар сайд С.Амарсайхан: “УОК хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, 4 дүгээр сарын 5 хүртэл одоо байгаа шигээ улбар түвшинд хэвээр байна. Иймд иргэн бүр халдвар хамгаалалтыг чандлан сахих хэрэгтэй. Мөн цаашдаа хатуу хөл хорио тогтоохгүйгээр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг тодорхой цагийн хуваарьт оруулж, зарим нэг зохицуулалтыг хийнэ” гэлээ.
Мөн үйлчилгээний байгууллагуудад зарим зохицуулалт хийж, 14 хоногийн хугацаанд эрсдэл гаргахгүй байх тал дээр иргэд, аж ахуйн нэгжүүд илүүтэй анхаарч ажиллах зөвлөмж гаргахаар шийджээ.