|

ТЦА: Замын гарц дээр хоёр хүүхэд мөргөсөн ослыг шалгаж байна

Сургууль, цэцэрлэгийн ойролцоох туслах замын гарц дээр хоёр хүүхэд автомашинд дайруулсан бичлэг цахим хуудаст гарсан.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад: Урьдчилсан байдлаар жолоочийн хариуцлагагүй байдлаас болж осол гарсан байж болзошгүй. Камерын бичлэгийг шалгаж байна” гэлээ.

Харин ослын хохирогч хүүхдийн ээжийн мэдээлснээр зургадугаар ангийн хүү нь бага насны хүүхэд хөтөлж гарцаар зам гарахад нь мөргөсөн. Өглөө осол гарсан. Гэмтлийн эмнэлэгт хүүхдээ үзүүлж байна. Цэцэрлэг, сургууль орох тарах үеэр сургууль орчмын  замаар аль болох зорчихгүй байх нь зүйтэй. Тухайн хэсэгт замын хөдөлгөөн зохицуулах эцэг, эх байсан ч жолоочийн хариуцлагагүй байдлаас осол гарсан. Замын хөдөлгөөнд оролцож байж жолооч утсаа оролдож явсан. Тиймээс аль аль талдаа анхаарал сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцож, хүүхдүүддээ гарцаар гарахдаа ч болгоомжтой байхыг анхааруулахыг хүсч байна гэв.

Одоогоор машинд мөргүүлсэн хоёр хүүгийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд нарийн мэргэжлийн үзлэгт хамрагдана гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *