AFC: Жалам хар буюу Ө.Баярмандах, Б.Ганзориг нар 10 сая төгрөгийн бооцоотой тулаан хийнэ
Монголын мэргэжлийн тулааны спортын холбооноос энэ сарын 16-нд “WOW fight night 2” мэргэжлийн холимог тулааныг зохион байгуулах гэж байна. Энэхүү тулааны оргил тулаан нь Ө.Баярмандах, Б.Ганзориг нарын дунд өрнөнө. Тэдний ялсан тамирчин 10 сая төгрөг авах бол ялагдсан нь таван сая төгрөг авна хэмээн тус холбооноос мэдээллээ.
Тулаанч Ө.Баярмандах “Би бэлтгэлээ сайн хийж байгаа. Аравдугаар сарын 16-нд Б.Ганзоригоос даагаа нэхэж, сайхан тулаан үзүүлнэ. Тулаан бол зодоон биш. Хэн нэгэндээ хар буруу санахгүйгээр сурсан чадсанаа үзүүлж, хэнийх нь баг сайн ажиллаж байна вэ гэдгийг харуулдаг. Үүнийг дагаад том шоу, бизнес дагадаг. Тулааны спорт үзэгчидтэй болсон, одоо дэмжигчидтэй болж байна” гэлээ. Түүнийг мэргэжлийн спортод Жалам хар хэмээдэг аж.
Тулаанч Б.Ганзориг “Жалам хараас илүү их жин хасаж, илүү хөдөлмөрлөж байгаа. Тиймээс Жаламааг ч бас жиндээ орж, тэмцээний рингэн дотор маш сайн тулалдаарай гэж хэлье” гэв.
“WOW fight night 2” тулаан New Marquee клубт болно.