Цаг агаарын үзэгдлээс шалтгаалан зарим орон нутагт зорчих замын хөдөлгөөнийг хааж болзошгүй

Цаг агаарын аюултай үзэгдэл, нөхцөл байдлаас шалтгаалан зарим орон нутагт зорчих замын хөдөлгөөнийг хааж болзошгүй байгаа аж.

Тодруулбал, Архангай аймгийн Цагаан даваа болон бусад даваануудын авто замын зорчих хэсэгт цас их орсоны улмаас тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсжээ. Тиймээс тухайн хэсгийн зам дээр зохицуулалт хийж болзошгүй талаар АТҮТ-өөс мэдээллээ. АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхчулуун “Өчигдрөөс нийт нутгаар цас орж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Архангай, Эрдэнэт, Булган зэрэг төвийн аймгуудын нутгаар цас орж, цаг агаар хүндэрсэн. Тухайн чиглэлд зохицуулалтын арга хэмжээ авахаар ярилцаж байна” гэсэн юм.

Өнөөдөр буюу 2022-10-07-ны өдөр Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Орхон, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орно. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ гэдгийг цаг агаарын байгууллагаас анхааруулаад буй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments