Байден: Путины сүрдүүлэг бол 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойш нүүрлээд буй хамгийн том аюул
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Путин цөмийн зэвсэг ашиглахыг сүрдүүлсэн нь 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойш нүүрлээд буй хамгийн том аюул хэмээсэн байна. 1962 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жон Кеннеди ажиллаж байх үед ЗХУ Куба улсад байршуулсан цөмийн зэвсгээ ашиглахад тун ойртсон билээ.
Украины дайн эхэлснээс долоон сарын дараа ОХУ-ын зэвсэгт хүчин эрчээ алдан, ахиц гаргахаа больсон. Харин Украины арми ОХУ-д нэгтгэсэн газар нутгаа чөлөөлсөөр байгаа юм. ОХУ-ын арми дорвитой ахиц гаргахгүй байгаа тул Путин тактикийн цөмийн зэвсэг эсвэл биологи, химийн зэвсэг ашиглах талаар ярихдаа тоглоом хийгээгүй гэдгийг Байден анхааруулжээ. Байден нэмж хэлэхдээ АНУ дайныг зогсоох арга хайж байгаа гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ