REUTERS: Путин Крымын хойгийн гүүр шатсан явдалд Украиныг буруутгажээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымын хойгийг улстай нь холбодог гүүр дээр гарсан дэлбэрэлтэд Украиныг буруутгасан байна. Кремлийн албан ёсны Телеграм суваг дээр нийтэлсэн бичлэг дээр Путин “Эргэлзээд байх зүйл үгүй. Энэ бол нэн чухал дэд бүтцийг устгах зорилготой террорист халдлага байсан” гэж хэлжээ.
Тэрхүү бичлэг дээр Путин ОХУ-ын Мөрдөн байцаах товцооны дарга Александр Бастрыкинтэй уулзаж байсан аж. Бастрыкин дэлбэрэлтийн мөрдөн байцаалтаас олсон баримтуудаа түүнд танилцуулсан юм. Тус гүүр Украины дайнд байлдаж буй Орос цэргүүдэд хангамж нийлүүлэх гол замуудын нэг байсан бөгөөд Путин “Украины тусгай хүчин халдлагыг төлөвлөж, гүйцэтгэсэн” гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ