|

Тайландад болсон халдлагаас амьд үлдсэн охин нас барсан найзуудаа унтаж байна гэж боджээ

Тайландын хойд хэсэгт орших гурван настнуудын өдөр өнжүүлэхэд хүүхдүүд зураг зурж, үсэг бичсээр завгүй байв. Харин орон нутгийн цагаар 10:00 цагт багш нар инээж хөөрч буй хүүхдүүдийнхээ зургийг эцэг эхчүүд рүү нь илгээв. Гэвч 14:00 минутын орчим, унтлагын цагаар цагдаагийн ажилтан Паня Камраб байшин руу дайрчээ. Тэрбээр яагаад халдлага үйлдсэн шалтгаан нь одоогийн байдлаар тодорхойлогдоогүй. Гэрчүүдийн хэлснээр тэрбээр анги танхим руу орохоосоо өмнө 8 сартай жирэмсэн багшийг буудаж хөнөөж, нийт 24 хүүхэд, 13 насанд хүрсэн хүний амийг бүрэлгэсэн байна. Тэндээс 3 настай Эмми охин л амьд үлджээ.

Охин хэрхэн амь гарсан нь тодорхойгүй байгаа бөгөөд хүүхдүүдийн цогцсын хажуугаас түүнийг олсон байна. Түүний өвөө Сомсак СтритонгОхин сэрэхдээ юу болсныг мэдээгүй байсан. Тэр найзуудыгаа унтаж байгаа л гэж бодож байсан ба түүнийг хүүхдүүдийн дэргэдээс цагдаагийн ажилтан цус үзүүлэхгүйн тулд нүүрийг нь дарж ангиас нь гаргасан. Бид түүнийг амьд үлдсэнд маш их талархаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийльехэмээжээ.

Тайландын хойгт орших энэ жижигхэн тосгон одоо уй гашууд автсан гэр бүлүүдээр дүүрчээ. Тэд сүмд оршуулгын зан үйл болон амь үрэгдэгсдэд зориулан залбирал үйлдсээр байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *