ШУУРХАЙ: Өвөрхангай аймгийн 4 суманд 7 ХОНОГ 0 ЗОГСОЛТ хийхээр боллоо

Өвөрхангай аймгийн Хужирт суманд үйл ажиллагаа явуулдаг “Сэмжид Хужирт”  рашаан сувилалд коронавирусийн халдвар батлагдсантай холбогдуулан яг одоо Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж байна.

Эх сурвалжаас авсан мэдээллээр  тус аймгийн Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдад 0 зогсолт хийж  магадгүй байна.  Энэ талаар шөнийн 02:30 цагт аймгийн  удирдлагууд, мэргэжлийн хүмүүс  мэдээлэл хийлээ. 

Хуралдаанаар дээрх 4 суманд 7 хоног 0 зогсолт хийж, хөл хориог  хязгаарлахаар болжээ. Тодруулбал дээрх хугацаанд  автомашин хүний хөдөлгөөн, бүх төрлийн үйлчилгээ, хурал цуглаан хүлээн авалт, жагсаал цуглаан,  зочид буудал, гандан сүм хийд, аялал зугаалга, хурим найр, сургуулийн үйл ажиллагаа зэргийг бүрэн хязгаарлах ажлыг  2021 оны 3-р сарын 23-ны өглөөний 06:00 цагаас эхлэн хэрэгжүүлнэ.

эдээллээр тус аймагт ойрын хавьтлын хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 14 хүнээс СУЛ ЭЕРЭГ буюу сэжигтэй гэсэн хариу гарчээ. Өнөөдрийн байдлаар “Сэмжид Хужирт” рашаан сувилалд 64 хүн  үйлчлүүлж байгаа аж.

 

ВИДЕО ҮЗЭХ: 
“Сэмжид Хужирт” ХХК-ийн амралт сувиллын газарт нийтдээ 12 аймгаас үйлчлүүлэгч ирж  амарсан  бөгөөд Увс аймгийн харьяат иргэн 2021 оны 03 дугаар сарын 21- ний өдөр өөрийн аймагтаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу эерэг гарчээ. 
Иймд сэжигтэй тохиолдол Хариу арга хэмжээний баг тус суманд ажиллаж хавьтал тогтоох, тандалт судалгаа хийхэд ойрын буюу дам хавьтлыг бүртгэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 12 иргэний шинжилгээ эерэг гарсан байна.
Мөн тус сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлын нийт 296 иргэний PCR-ийн шинжилгээг авч ХӨСҮТ-рүү болон аймгийн БОЭТ-д илгээх ажлыг зохион байгуулаад байна.
Эрсдэлтэй хугацаанд /2021 оны 03 дугаар сарын 01 ээс хойш/ амраад буцсан 125 иргэний хаягийн дагуу Улаанбаатар хот, 12 аймаг, өөрийн аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумдад шуурхай мэдээлэн ажилснаар тус сувилалд 03-р сарын 10 –аас 20 ны өдрүүдэд Дархан-Уул аймгаас ирж амраад буцсан 4 иргэний PCR шинжилгээ батлагдсан нь эрсдэл өндөр байгааг харуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *