Д.Тогтохсүрэн: Тэтгэврийн насанд хүрсэн бол ажлаасаа гарах ёстой
УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн халамжийн бодлоготой холбоотой мэдээлэл хийв.
Тэрбээр, “55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй тэтгэврээ тогтоолгоод үргэлжлүүлэн ажиллаад давхар цалин авч буй хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд оруулах юм байна.Тэтгэврийн насанд хүрсэн бол ажлаасаа гарах ёстой. Энэ бол зарчмын хувьд зөв” гэжээ.