Сэтгэцийн эмгэгийн амбулаторид бүртгэгдсэн өвчлөлийн 58.2 хувийг оюуны хомстол эзэлж байна
2021 оны байдлаар манай улсад сэтгэцийн эмгэгийн амбулаторид бүртгэгдсэн өвчлөлийг оюуны хомстол тэргүүлж байна.
Тухайлбал өнгөрсөн онд сэтгэцийн эмгэгийн амбулаторид 25480 өвчтөн бүртгэгдсэний 14822 буюу 58.2 хувь нь оюуны хомстолын эмгэгтэй байна. Харин 3874 буюу 15.2 хувь нь сэтгэцийн органик биш шинж тэмдгийн эмгэгтэй бол 3198 буюу 12.6 хувь нь шизофрени, дэмийрэх эмгэгтэй аж. Түүнчлэн 1850 буюу 7.3 хувь нь сэтгэцэд нөлөөт эм, бодисын шалтгаант эмгэгтэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.