Өсвөр насны хүүхэд согтуурсан үедээ аавыгаа онц хэрцгийгээр хөнөөжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу аравдугаар сарын 10-ны өдрийн 22:26 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун Алтан Өлгийн хашаанд “Хүүхэд нь аавынхаа хоолойг зүсчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад тус тоотод суух 17 настай, эрэгтэй “М” гэгч нь согтуурсан үедээ төрсөн эцэг гэх 51 настай “Б” гэгчийг олон удаа хутгалж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэгт “М” гэгчийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *