|

Д.Сарангэрэл: “Ул” гэдэг үгийг яамныхан 2008 оноос хойш хэрэглэж ирсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаарх тайланг танилцуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Улны айл гэдгээр их хөөцөлдөж байна. Ул гэдэг үг Сарангэрэлтэй хамт яамнаас явсан. Та бүхэн айлтгүй. Гэхдээ айл нь үлдсэнийг мартаж болохгүй. Энэ айлууд руугаа оч. Очоод үзэх хэрэгтэй. Дэнгийн эрвээхэй шиг дээгүүр нисээд байж болохгүй. Махан хоол идэхийн тулд сургуульдаа явж байгаа гэж хэлж байгаа хүүхэд байна. Хэдэн хүүхэд, хэдэн ахмад голоо зогоож амьдарч байгааг үз.

Ул гэдэг үгийг бид хэрэглэдэггүй гэж дэд сайд яриад зогсож байна. Гэтэл яамны ажил хариуцсан хүмүүс 2008 оноос хойш хэрэглэж байгаа, судалгаанд ашиглаж байна гэдгээ хэлсэн. Ул гэдэг үгийг мэдэхгүй явна гэдэг гутамшиг. Хэлсэн хүмүүсийг буруутгах биш баярлах ёстой. Одоо үгээр хөөцөлдөөд баахан хүмүүсийг зовоож байгаа юм билээ. Үүнийгээ зогсоо дэд сайдаа” хэмээжээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *