Х.Баделхан: Тэтгэвэрт гарсан хүмүүсийг төрийн албанд ажиллахыг хорих нь зөв үү
Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан “Тэтгэвэрт гарсан хүмүүсийг төрийн албанд ажиллахыг хорьж байгаа юм байна. Энэ болж зөв үү. Хүчний байгууллагад ажилладаг хүмүүс нэлээн эрт буюу 45-50 гээд яг ид насандаа тэтгэвэрт гардаг. Тэр хүмүүсийг төрийн албанд ажиллаж болохгүй гэж хорьж байгаа нь зөв үү. Хүний эрхийн талаас нь ч харсан ч болж байгаа юу” хэмээв.