Ж.Бат-Эрдэнийг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргажээ
Зам тээврийн хөгжлийн Дэд сайд асан, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Авлигатай Тэмцэх Газар/АТГ/-аас 48 цагийн хугацаатай саатуулсан билээ.
Тодруулбал түүнийг Зам, тээвэр хөгжлийн яаманд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалган 48 цаг саатуулаад сулласан бөгөөд тухайн хэрэгтэй холбогдуулан шүүхээс өнөөдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.