ТЦА: Эсрэг урсгалаас орж долоон машин мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хүүхдийг гэмтээсэн

Баянзүрх дүүрэгт өчигдөр долоон автомашиныг мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, энэ сарын 10-ны 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын авто замд “Ланд-200” маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон автомашиныг мөргөж, нийт найман автомашин холбогдсон зам тээврийн осол гарсан юм.

Энэ талаар ТЦА-наас тодруулахад “Уг ослын улмаас гарцаар зам хөндлөн гарч байсан 12 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн. Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments