Согтуурсан үедээ гэр бүлийн хүндээ агсан тавьж, гэрээ шатаасан хэрэг гарчээ
Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 10-ны өдрийн 13:13 цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэр, машинаа шатаана гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад 37 настай, эмэгтэй “М” гэгч нь согтуурсан гэр бүлийн хүндээ агсан тавьж таван ханатай Монгол гэрээ шатаасан хэргийг шалгаж байна. Гэр бүтэн шатсан бөгөөд бэртэж, гэмтсэн хүн байхгүй байна.