НГБХЗГ-аас өсвөр үеийн залуучуудад сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажил эхлүүллээ
Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, сурагчдад зориулсан сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажил эхлүүллээ.
Уг ажил нь сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг амьдралын олон талт боломжийг ашиглан, нийгэмд бусадтай хамт хөгжих, өөрийгөө дайчлах, урам зориг өгөх, сэтгэл гутралаас хэрхэн ангижрах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч, багш,нийгмийн ажилтнуудад олгох зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газартай хамтран ерөнхий боловсролын 15-18 насны өвсөр үе залуучуудад сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг хамтран явуулж байгаа юм.
Тус үйл ажиллагаа нийслэлийн 25-р тусгай сургууль дээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь цаашид нийслэлийн 29, 70, 55, 116, 63 дугаар сургууль болон Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутнуудыг хамруулах юм.