ЦЕГ: Урсгал сөрсөн автомашинд мөргүүлсэн 12 настай охины хөл хугарсан

Цагдаагийн байгууллагад аравдугаар дугаар сарын 10-ны өдрийн 18:53 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд “Зам тээврийн осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тодруулбал, автомашины жолооч эсрэг урсгалаас хурд хэтрүүлэн орж долоон машин мөргөж, гарцаар гарч байсан 12 настай хүүхдийг гэмтээжээ.

Дуудлага, мэдээллийг шалгахад Toyota Land Cruser автомашины жолооч 29 настай, эмэгтэй “М” гэгч нь Toyota Prius, Harrier, Nissan Qashqai маркийн автомашинуудыг мөргөж, явган зорчигч 12 настай, эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээсэн ба явган зорчигч “С”-ийн хөл хугарсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments