Япон улс руу нэвтрэхэд шаарддаг байсан цар тахлын үеийн зохицуулалтууд бүгд цуцлагдлаа
Энэ жил Монгол, Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр салбарын сайд нар хамтарсан уулзалт хийсэн. Түүнчлэн өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Япон Улс руу нэвтрэхэд шаарддаг байсан Ковид цар тахлын үеийн аливаа зохицуулалтууд бүгд цуцлагдаж байгаа аж.
Ингэснээр аялал жуулчлал болон бусад зорилгоор тус улсыг зорьж байгаа жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай болж байгааг БОАЖЯ-наас мэдээллээ.