Өндөр хүчдэлийн утсанд хүрсэн тээврийн хэрэгслийн жолооч нас баржээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14:38 цагт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Өндөр хүчдэлийн шонгийн цахилгааны утсанд өөрөө буулгагч тээврийн хэрэгсэлтэй хүрч хүн нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус аймаг дахь цагдаагийн газраас дуудлага мэдээллийн дагуу шалгахад Сэлэнгэ аймагт оршин суух хаягтай 44 настай, эрэгтэй “Б” нь LGMG-1117D маркийн өөрөө буулгагч /механизм/-ийг жолоодож явахад өндөр хүчдэлийн утсанд механизмын өргөгч тэвш хүрсний улмаас цахилгаанд цохиулж нас барсан байжээ. Тус аймгийн цагдаагийн газраас хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.