НӨАТ-ын сугалаагаар 36,499 азтан тодорлоо
Татварын байгууллагаас сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан болохыг мэдээллэсэн. Улсын хэмжээнд есдүгээр сарын байдлаар системд 36,738,824 баримт бүртгэгдсэн байна.
Татварын Ерөнхий Газрын олон улсын татварын хэлтсийн дарга Л.Мөнхтуул “НӨАТ-ын сугалаа шинэ журмаар явагдаж байна. Худалдан авалт хийх бүрдээ баримтаа авч, системд бүртгүүлсэн баримтын тоогоор азтан тодорно. Идэвхгүй болсон бөмбөлгийг хасах замаар супер азтаныг тодруулна” гэв. Сугалааны тохиролд холбогдох албаныхан хяналт тавилаа.
Сугалааны тохирлыг явуулахаас өмнө лацадсан тунгалаг шилэн хоргыг онгойлгон бөмбөлгүүдийг хийж түгжин машиныг ажиллуулах зарчмаар явууллаа.
Тохирлын дүнг танилцуулж байна.
3 орон таарсан
- 32,869
4 орон таарсан
- 3,267
5 орон таарсан
- 320
6 орон таарсан
- 40
7 орон таарсан
- 2
8 орон таарсан
- 1 азтан тодорлоо.
Супер азтаны баримтын дугаар 77346548 байлаа.
Системд бүртгүүлсэн 36,738,824 баримтаас 36,499 баримт орон таарч, азтан болов. Өнөөдрийн тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 30,393 азтан тодорлоо.
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?