|

Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөний ТАНХАЙРЛАА зогсоох хэрэгтэй байна

Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн эсрэг багц хуулийг өргөн барихаар төлөвлөж боловсруулах шатандаа явж буй.

Тэрээр, “Түгжрэлийн эсрэг бодлогын менежмент дээр ажиллаж байгаа хүний хувьд түгжрэл гамшиг юм бол тэр гамшигтай тэмцэж байгаа онцгой арга хэмжээнүүд нь юу юм бэ? Улс орон бүрт олон янзийн арга байна. Захиргааны аргуудаас гадна зах зээлийн үл үзэгдэгч гар буюу хүмүүсийн хэрэглээг зохистой болгох арга хэмжээтэй нь уях хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хүндэрсэн асуудлуудыг бид даван туулахын тулд энэ арга хэмжээг авахаас өөр аргагүй. Тиймээс түгжрэлийн эсрэг багц хуулийн төслийг боловсруулж байгаа. Хүмүүс шүүмжлэлтэй хандаж болох ч багц хуулийг санал болгохоос аргагүй. Үүнийг өнөөдөр хийхгүй байлаа гэхэд дараа илүү хэцүү аргаар хийнэ. Тиймээс энэ багц хуульд иргэдийн зам ашигласны төлбөр, Улаанбаатарыг түгжрэлийн бүсэд хуваах гэх мэт асуудлууд орж ирнэ. Үүнийг татварын хуулиудтай холбож шийднэ.

Түгжрэлийн тухай багц хуулийн гол зүйл нь түгжрэлийн бүсээ зарлаж түүнд онцгой арга хэмжээ авах, замын хөдөлгөөний танхайрлыг зогсоох, нийтийн тээврээ дэмжих хэрэгтэй байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *