“Миат” ТӨХК В737 МАХ агаарын хөлгөө нислэг үйлдвэрлэлд ашиглаж эхэллээ

МИАТ ТӨХК-ийн В737 МАХ агаарын хөлөг гурван жил гаруйн хугацаанд нислэгээс чөлөөлөгдсөний дараа БНХАУ-ын Гуанжоу хотын чиглэлд анхны зорчигч тээврийн нислэгийг амжилттай үйлдлээ. Тус нислэг нь 2019 оноос хойш В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын агаарын орон зайд үйлдсэн анхны нислэг гэдгээрээ онцлог бөгөөд агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүд төдийгүй зорчигчдын анхаарлыг ихээр татсан юм.
Үүнээс өмнө тус агаарын хөлгийн нисгэх бүрэлдэхүүн Тунис улсын Тунис Эйр компанид нойтон түрээсийн гэрээгээр Франц, Австри, Турк, Бельги, Герман, Испани, Швейцар зэрэг улсын 16 хотын чиглэлд нислэг үйлдээд ирсэн билээ.
МИАТ компани нь В737 МАХ агаарын хөлгөөр БНХАУ-ын чиглэлд нислэг үйлдэхэд шаардлагатай бүхий л холбогдох зөвшөөрлийг 2022 оны наймдугаар сард Монгол Улс болон БНХАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас авсны үндсэн дээр ийнхүү нислэг үйлдэж эхэллээ. Мөн тус агаарын хөлгийн үйлдвэрлэгч Боинг компаниас ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л техник үйлчилгээ болон системийн шинэчлэлийг зохих дүрэм, журмын дагуу гүйцэтгэн нислэгт бэлэн болгосон байна.
Ташрамд дурдахад В737 МАХ агаарын хөлгийг 2021 оны сүүлээс АНУ, Европ, Азийн орнууд нислэг үйлдвэрлэлдээ дахин ашиглаж эхлээд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *