Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Бадарчийг томилжээ
Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг томилжээ.
Профессор Д.Бадарч нь ШУТИС-ийн ректор, Америк, Япон, Герман зэрэг гадаад улсын их, дээд сургуулиудад уригдан ажилласан туршлагатай нэгэн юм.
Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын тушаалд дурдсанаар түүнийг 2022 оны аравдугаар сарын 11-ний өдрөөс уг албан тушаалд томилсон ба МУИС-ийн захирлыг сонгон шалгаруулах хүртэл ажиллуулна.
Өмнө нь МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр доктор, профессор Б.Очирхуяг ажилласан ба чөлөөлсөн үндэслэл нь тодорхойгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын товыг ойрын хугацаанд гаргаж, мэдээлнэ гэв.
Эх сурвалж: Ikon.mn