Ж.Энхцэцэг: Би архидалт, хахууль авдаг, хувийн эмнэлэгтэй дарга нартай тэмцэж байна
Тодруулбал, тэрээр харьяаллын бус эхчүүдэд төрөх зөвшөөрөл өгч, мөнгө авдаг байсан гэх гомдол АТГ-т иржээ. Түүнчлэн тус эмнэлгийн эмч, ажилтнууд олноороо ажлаасаа гарсан тухайн сошиал орчинд мэдээлэл хөвөрч байна.
Харин эдгээр мэдээлэлд “Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэг дараах тайлбарыг хийлээ. Тэрээр “Би эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч, багш, бас эх хүн. Миний үндсэн зарчим зөв зүйлийг дэмждэг, буруу юмыг хүлээн зөвшөөрдөггүй зантай хүн. Би шавь нартаа хүний төлөө гэсэн сэтгэлтэй, шударга ажиллахыг зааж, сургасаар ирсэн. Энэ амаржих газарт энэ л зарчмаа баримталж ажиллахыг хичээн ажиллаж байна.
Манай амаржих газар олон жилийн түүхтэй ууган амаржих газар юм. Энд олон чадварлаг, сайхан сэтгэлтэй эмч, эх баригч, сувилагч, асрагч, тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэд маань сайн ч ажиллаж байгаа, олон сайхан эхчүүдийг эсэн амаржуулж байгаа билээ.
БИ ХЭНЭЭС Ч МӨНГӨ АВААГҮЙ, ХЭНИЙГ Ч ХОХИРООГООГҮЙ. Надад хүний аманд “сайн” гэж хэлэгдэх, “сайн” болж харагдах шаардлага байхгүй.Би энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг, эмнэлгийн бичиг баримтын хуурамчаар үйлддэг дарга нартай үргэлж тэмцэх болно. Би шударга үнэний төлөө, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг болгохын төлөө ажиллана! Надад “ХУДАЛ САЙН” нэр хэрэггүй” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.