Олон улсын хараа хамгаалах өдрийг тохиолдуулан нүдний үзлэг, шинжилгээ хийж байна
Жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гарагийг дэлхий нийтээрээ “Олон улсын хараа хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв “Орбис” Олон улсын байгууллагын Монгол дахь салбар,
Улсын Гуравдугаар төв эмнэлэг-Нүдний мэс заслын тасаг, “Гэрэл” нүдний эмнэлэгтэй хамтран Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй оюутан, сурагчид, ХБХХЕГ-ын 40 албан хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, үзлэг оношилгооны тусламж үйлчилгээг үзүүллээ.
“Олон улсын хараа хамгаалах өдөр” нь хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр юм.
Gerel Eye Clinic, Гэрэл нүдний эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг