“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөллөө
“Өргөө” амаржих газар буюу Нэгдүгээр төрөх эмнэлгийн захирал Ж.Энхцэцэгийг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан.
Тодруулбал, тэрээр харьяаллын бус эхчүүдэд төрөх зөвшөөрөл өгч, мөнгө авдаг байсан гэх гомдол АТГ-т иржээ. Түүнчлэн тус эмнэлгийн эмч, ажилтнууд олноороо ажлаасаа гарсан тухайн сошиал орчинд мэдээлэл хөвөрч байна.
Тэгвэл тэрээр өнөөдөр /2022.10.13/16 цагаас хэвлэлийн хурал зарлаад байсан ч салбар яамны ажилчид гэнэт ирэн түүнийг үүрэгт ажлаас нь дөнгөж сая чөлөөлжээ.